Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь илүү сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ бол цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө гүн нойронд автагдгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалахын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэдэхгүй нь лавтай. Учир нь тэдэнд олон удаа:
- Наашаа хүрээд ирцгээ, хэлэлцээр хийе. Та нар намайг битгий оролд, би ч бас та нарт хүрэхгүй. Цусаа хий дэмий урсгах хэрэггүй биз дээ гэж хэлж байсан.
Гэвч тэд саналыг минь хүлээж авалгүй, ахин тулалдахаар ирдэг байв. Магадгүй хамгийн бяцхан үр нь хүртэл зэвсэг хэрэглэж чаддаг байхаа.
Тэднээс яаж салах вэ? Би хүч мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч хэрэв “бүгдээрээ зэрэг дайрвал яах вэ?” гэж боддог боллоо. Тэгвэл тэд биднийг шархдуулж хөнөөхөд тун хялбар болох байв. Тэд үүнийг санаагүй байлгүй дээ.
Тэр орой урьдынх шигээ хаалга цонхоо хаахаа мартсангүй. Орны доод хөндий, шүүгээнийхээ ар руу харж шалгахгүйгээр орондоо ордоггүй байв. Бусад өрөөнийхөө хаалгыг сайн хаадаггүй тул хүүгээ дуудан түүнд:
- Хэрэв шөнө босч, орж гарвал хаалгануудаа онгорхой орхиж болохгүй гэж сануулдаг байлаа.
Шөнө дунд ямар нэг чимээнд сэрлээ. Өрөөний хаалга хагас онгойн, чихран дуугарчээ. Харанхуйд нүдээ дасгах гэж оролдож байхдаа гадагшаа харсан цонх онгорхой байгааг мэдлээ.
- Халуун байна гээд хүү минь онгойлгосон байх гэж дотроо бодож байсан ч дайснууд маань үүгээр орж ирсэн байх гэхээс эмээж байв. Босч харахаар толгой дээрх гэрлээ асаав уу, үгүй юү тэдний нэгэнтэй улаан нүүрээрээ тулгарлаа. Миний зүг шийдэмгий ойртон хурц үзүүртэй зэвсгээ чиглүүлжээ.
Түүнээс өмнө:
- Тийм ч амархан өртөхгүй шүү гээд би байдаг чадлаараа түүнийг цохилоо. Гайхалтай сайхан цохисон тул өөрөөрөө бахархаж байлаа. Учир нь тэр өчүүхэн төдий дуу ч гаргалгүйгээр хананд наалдан цусандаа хутгалдсан байлаа.
Түүнийг хананаас хусан арилгаж байхдаа:
- Ямар сайн хэрэг вэ? Энэ шумуулууд ухаантай байсан бол яах байсан болдоо? гэж бодлоо.