Эрчүүдийн амнаас хайр сэтгэлээ илэрхийлсэн уярам сайхан үгс ховор гардаг. Учир нь тэдэнд чихэнд чимэгтэй, зүрх хайлам үгс эвлүүлж хэлэхэд хэцүү байдагтай холбоотой гэнэ. Тиймээс тэд хайр сэтгэлээ өөрсдийн гэсэн өвөрмөц аргаар илэрхийлдэг байна.
Хайр сэтгэлээ илэрхийлэх аргууд
1. Гэнэтийн бэлэг. Эрэгтэй хүн дурласан бол хайртай бүсгүйдээ зөөлөн чихрийн цуглуулга, цэцэг, гоёмсог цаасанд боосон бэлэг дурсгалын зүйл, сэтгэлийн үгээ бичсэн захидал зэрэг эмэгтэй хүнд өгч болох бүхий л бэлгийг илгээж эхэлдэг байна.
2. Цаг хугацаа. Энэ бэлэг бол жинхэнэ гавъяа байгуулж буй хэрэг. Дурласан эр хүн өөрийн бүх чөлөөт цагаа эмэгтэйдээ зориулдаг. Гэхдээ харамсалтай нь сэтгэлээ илэрхийлж буй энэ хэлбэр маш богино хугацаанд болдог. Учир нь эрчүүдэд чөлөөт цаг зав үргэлж бага байдаг.
3. Халамж энхрийлэл. Эрчүүд сэтгэлт бүсгүйгээ хүнд хэцүү үед нь тусалж дэмжих нь нэг талаараа хайр сэтгэлээ илэрхийлж буй хэрэг гэж үздэг.
4. Бие биедээ уусах. Эрчүүд таны гарыг үнсэх зэргээр өөрийн сэтгэлээ үггүйгээр илэрхийлж чаддаг. Мэдээж ихэнх эрчүүд бэлгийн харьцаанд орох үедээ үүнийгээ илүү мэдэрдэг гэдэг. Нүцгэн биеэрээ ойртон бие биеэ мэдрэх нь бүх саад бэрхшээл, баригдмал байдлыг арилгаж, хоёр биендээ итгэх итгэл бий болгож, харилцан ойлголцож нэг бүхэл хэсэг болдог байна. Та түүнийг нойрон дунд нь ажиглаарай. Учир нь эрчүүд дуг нойрондоо дугжирч байхдаа ч бүсгүйгээ чанга тэвэрч, өөр лүүгээ татаж байдаг. Энэ нь тэд хайрлаж дурласан болон түүнийгээ үргэлж дэргэдээ байлгах гэсэн ухамсарт бус үйлдэл юм.
5. Гэр бүлийнхэн. Эрчүүдийн хувьд бүсгүйгээ эцэг эхтэйгээ танилцуулна гэдэг нь “Би чамд хайртай” гэж хэлж буй бас нэг үггүй илэрхийлэл. Мэдээж энэ алхам нь тэдний зүрхний гүн дэх хайр сэтгэл түүний хувьд та ямар чухал хүн болохыг гэрчилж буй хэрэг. Эрчүүд таныг эцэг эхийг нь хүндлэхийг, мөн тэд ч хариу таныг хайрлаасай гэж хүсдэг.
6. Дэмжиж туслах. Зарим эрчүүд чухам яагаад эмэгтэй хүний сэтгэлийг цэцэг ийм гайхалтайгаар хөдөлгөж чаддагийг үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Тэд чамд эсвэл ээжид чинь эвдэрсэн ямар нэг зүйлийг чинь засч өгч байгаагаа өөрийн хайр халамжаа болон амьдралдаа сэтгэл хангалуун байх гэсэн сэтгэлээ илэрхийлж байна гэж боддог.